Гадаад мэдээ

ИРАНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ТӨРИЙН ДУУЛЛААСАА ТАТГАЛЗАН, АВСТРАЛИАС ОРОГНОЛ ХҮСЛЭЭ

ИРАНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ТӨРИЙН ДУУЛЛААСАА ТАТГАЛЗАН, АВСТРАЛИАС ОРОГНОЛ ХҮСЛЭЭ
Австралид зохиогдож байгаа Азийн цомын төлөөх хөлбөмбөгийн тэмцээнд Ираны эмэгтэй баг тамирчид улсынхаа төрийн дууллыг дагаж дуулахаас татгалзжээ. Энэ байдал Ираны эмэгтэй тамирчдын хувьд эх орноосоо урвасантай тэнцэх ёсзүйгүй хэрэг болсон байна.
Улмаар Австралийн тал Ираны хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн 5 тамирчинд улс төрийн орогнол үзүүлэхээр тогтжээ. Азийн цомын тэмцээний үеэр улсынхаа төрийн дууллыг дагахаас татгалзсан Ираны тамирчид эх орондоо эргэн ирвэл тэдний амь насанд аюул заналхийлэл учрах нь гарцаагүй учраас Австралийн тал тэдэнд орогнол үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Австралийн талд хандан Ираны эмэгтэй багийн гишүүдэд бүгдэд нь улс төрийн орогнол олгохыг Truth Social сувгаар дамжуулан хүссэн байна.
Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид АНУ, Израиль, Ираны дайн эхлэхээс өмнө Австралийг зорьсон. Ираны эмэгтэй хөлбөмбөгчид Азийн цомын төлөөх тэмцээний эхний тоглолтоо БНСУ-ын тамирчидтай хийх үеэрээ буюу 3-р сарын 2-нд болсон тоглолтод улсынхаа төрийн дууллыг дагаж дуулахаас татгалзсан байна.