Гадаад мэдээ

ИТАЛИ УЛС САНГИЙН ХӨМРӨГӨӨС 30 САЯ ЕВРО ГАРГАН УРЛАГИЙН ХОВОР БҮТЭЭЛ ХУДАЛДАН АВЛАА

ИТАЛИ УЛС САНГИЙН ХӨМРӨГӨӨС 30 САЯ ЕВРО ГАРГАН УРЛАГИЙН ХОВОР БҮТЭЭЛ ХУДАЛДАН АВЛАА
Итали улс улсынхаа төсвөөс 30 сая евро гарган алдарт Караважогийн бүтээл “Маффео Барберинигийн хөрөг зураг”-ийг худалдан авчээ.
Барокко урсгалын нэртэй төлөөлөгч, Италийн зураач Караважогийн бүтээлд дүрслэгдсэн эрхэм сүүлд Ромын 8-р пап Урбан хэмээн өргөмжлөгджээ.
Италийн соёлын сайд Алессандро Жули: -Караважогийн энэхүү бүтээл улс орны түүх соёл, улс төр шашны онцгой ач холбогдолтой учраас Италийн засгийн газар сангийн хөрөнгөөс мөнгө гаргаж улсын соёлын сан хөмрөгт зориулан бүтээлийг худалдан авсан...
Маффео Барберинигийн хөрөг зураг саяхныг хүртэл Флоренцид хувийн цуглуулгад байжээ.