Гадаад мэдээ

АНУ, ОРОСЫН ЦАРЦААГДСАН ГАЗРЫН ТОСЫГ ХУДАЛДААЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

АНУ, ОРОСЫН ЦАРЦААГДСАН ГАЗРЫН ТОСЫГ ХУДАЛДААЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
АНУ, Украины дайнтай холбоотойгоор хоригт орж царцаагдсан Оросын нефтийг гадны орнуудад худалдах зөвшөөрөл олголоо.
Америкийн Сангийн сайд Скотт Бессент Энэтхэг улсад Оросын 100 сая баррель нефть худалдан авах зөвшөөрөл олгосон талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч Кирилл Дмитриев мэдэгдлээ.
Түүний мэдээлснээр транзит бүс дэх Оросын газрын тосыг худалдан авах, худалдах лицензийг Америкийн Сангийн яамны дэргэдэх Гадаад активын газар олгосон байна. Одоогоор энэхүү лицензийг 30 хоногийн хугацаагаар олгожээ.