Энтертайнмент

УЛААН ҮНЭГ ХЭДЭН МЯНГАН МИЛЬ ЗАЙ ТУУЛАН АТЛАНТЫН ДАЛАЙ ГАТЛАН АЯЛЖЭЭ

УЛААН ҮНЭГ ХЭДЭН МЯНГАН МИЛЬ ЗАЙ ТУУЛАН АТЛАНТЫН ДАЛАЙ ГАТЛАН АЯЛЖЭЭ
Байгальд эрх чөлөөтэй амьдарч байсан нэгэн үнэг Британийн Саутгемптоны эргээс Атлантын далайг гатлан Америкийн Нью Йорк хотыг хүртэл аялжээ.
Улаан үнэг хэдэн мянган миль зай туулан далайгаар аялж, одоо Нью Йоркийн Бронксын амьтны хүрээлэнд амьдрах болсон байна.
Зэрлэг амьтан яаж далайн хөлөг онгоцонд нэвтэрсэн нь тодорхойгүй байгаа ч ачааны хэсэгт амьдарч байжээ. Хөлөг зорьсон газраа хүрсний дараа түүнийг олж эмч нар үзлэг хийн 2 настай, 5 кг жинтэй эрэгчин үнэг байсныг тогтоожээ.