Улс төр

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ЭМЧ АЖИЛЧДЫН ЦАЛИНГИЙН ТОГТОЛЦООГ ЦЭГЦЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ЭМЧ АЖИЛЧДЫН ЦАЛИНГИЙН ТОГТОЛЦООГ ЦЭГЦЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх ,бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудал хэлэлцэж байна. Тухайлбал
“Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь ,хэмжээг тогтоох тухай”Засгийн газрын тогтоолын төсөл
 “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөлд Засгийн газраас  өгөх санал, дүгнэлт,
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт,
Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас  өгөх санал, дүгнэлт,
Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг  хэлэлцэж байна.