Гадаад мэдээ

ТРАМП: ИРАНТАЙ ХИЙХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД СЭРГЭЭЖ БОЛЗОШГҮЙ

ТРАМП: ИРАНТАЙ ХИЙХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД СЭРГЭЭЖ БОЛЗОШГҮЙ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талтай хийх яриа хэлэлцээрийг ойрын хугацаанд сэргээх талаар мэдэгдлээ.
Цагаан ордны тэргүүн Вашингтон Тегераны хоорондын хоёр дахь удаагийн хэлэлцээрийг ойрын хоёр хоногт багтаан явуулах болно гэжээ. 4-р сарын 10-нд Исламабад хотод Пакистаны энхийн зуучлал дор зохион байгуулагдсан эхний уулзалтаар Америк Ираны талууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Пакистан улс Вашингтон, Ираны албаны төлөөлөгчдийг дахин энхийн хэлэлцээрийн ширээний ард суулгахаар ажиллаж байна.