Урлаг спорт

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН БАГУУДЫН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЛЭЭ

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН БАГУУДЫН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ.FIBA 3x3-аас мэргэжлийн тэмцээний амжилтаар оноо олгож эрэмбэлдэг. Венагийн Дэлхийн гранприд хоёрдугаарт орсны дараагаар Монголын Улаанбаатар Амазонс баг Дэлхийн бүх багуудыг тэргүүлж нэгдүгээрт бичигдэж эхэллээ.Анх удаагаа Монголын баг мэргэжлийн багуудын Дэлхийн чансааг тэргүүлж байна.Манай баг тамирчид “FIBA 3x3 Vienna 2026” Дэлхийн их дуулга тэмцээний дэд байрт орж, 10.000 долларын эзэд боллоо.Стив Сөр дасгалжуулагчтай “Улаанбаатар Амазонс” багтаа баяр хүргэе.