Нийгэм

Н.УЧРАЛ: 2025 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТАТВАРЫН ОРЛОГЫН 30 ХУВИЙГ БҮРДҮҮЛСЭН

Н.УЧРАЛ: 2025 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТАТВАРЫН ОРЛОГЫН 30 ХУВИЙГ БҮРДҮҮЛСЭН
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж, цом өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр 2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрлээ. Улсын төсөвт төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 5 хувиар нэмэгдэн, найман их наяд төгрөгт хүрч, татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн байна. Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж байна.
8 их наяд төгрөгийн татварын цаана эмч, багш, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, дэд бүтцийн санхүүжилт бий.-85 мянган ажлын байрны цаана төдий тооны монгол өрхийн орлого, амьдралын баталгаа, үр хүүхдийнх нь ирээдүй бий. Монгол Улсын хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, хөрөнгө оруулалтаа зориулж байгаа нийт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, татвар төлөгчид Та бүхэндээ талархал илэрхийлье" хэмээлээ.