Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж өндөрлөлөө. Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг наадмын үеэр таван алт, гурван мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж, багийн нэгдсэн медалийн чансаагаар дөрөвдүгээр байр эзэллээ. Медалийн чанараар Казахстаны шигшээ баг 32 алт, 20 мөнгө, 22 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Киргизстан 30 алт, 35 мөнгө, 19 хүрэл медальтайгаар хоёрдугаар байр тус тус эзэлжээ.