Нийгэм

СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТӨВ ЗОГСООЛЫГ МАРГААШ ТҮР ХААНА

СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТӨВ ЗОГСООЛЫГ МАРГААШ ТҮР ХААНА

Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоолыг маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 06:00-11:00 цагийн хооронд хаахтай холбогдуулан тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар болжээ.  Тодруулбал, дараах чиглэлийн автобуснууд Сүхбаатарын талбайн урд талын зогсоол дээр зогсох юм байна.

Х:19 “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ”

М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол”

М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол”

Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол”

Ч:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол”