Гадаад мэдээ

ИРАНЫ ШИНЭ ТЭРГҮҮН ТРАМПААС ЭЦГИЙНХЭЭ ӨШ ХОНЗОНГ АВАХ УУ?

ИРАНЫ ШИНЭ ТЭРГҮҮН ТРАМПААС ЭЦГИЙНХЭЭ ӨШ ХОНЗОНГ АВАХ УУ?
АНУ, Израилийн эхлүүлсэн Ираны эсрэг дайны эхний өдөр амиа алдсан Исламын Хувьсгалт Иран улсын шашны тэргүүн, аятолла Али Хаменеиг залгамжилсан Можтаб Хаменеийг эцгийнхээ өшөө хорслыг авах уу гэсэн хүлээлт, асуулт олны анхаарлыг татаж байна.
Учир нь Ираны шашны тэргүүний аминд халдсан цохилтын үеэр Можтаб Хаменеи зөвхөн өөрийн эцэг аятолла Али Хаменеи төдийгүй мөн ээж Мансур Хожаст Багерзаде болон эхнэр Захра Хаддат Адель болон хүүгээ алдсан.
56 настай Можтаб Хаменеи эцгийнхээ хамгийн ойр дотны хүн байж, улсынхаа шашин төрийн үйл явцад оролцогч нэгэн байсаар ирсэн. Тиймээс эцгээ залгамжлан Ираны шашны тэргүүний суудлыг эзэлсэн Можтабыг магадгүй дайнд өдөөн хатгасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас эцгийнхээ өшөө хорслыг авна гэж тооцож байна.
1979 оны Ираны Исламын хувьсгалын дараа улсынхаа шашны тэргүүнээр сонгогдсон Али Хаменеиг таалал төгссөний дараа түүний хүү Можтаб Хаменеиг Ираны мусульманы 88 нэр бүхий мяндагтан эцгийнх нь үйл хэргийг үргэлжлүүлэхээр сонгосон. Ираны ард түмэн шинэ удирдагчаа “Аллах Акбар!” гэсэн уриа лоозонгоор угтан авсан.
Иран улсын хувьд теократ дэгдэм ноёрхож байгаа сүүлийн хагас зуун жилийн хугацаанд анх удаа их гүрний эсрэг дайнд мордож, Исламын энэ улсыг дайн тулаанаас ангид хүн анх удирдан чиглүүлэхээр сонгогдоод байна.