Нийгэм

МОНГОЛ УЛС ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ИРГЭДЭЭ АВЧИРЛАА

МОНГОЛ УЛС ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ИРГЭДЭЭ АВЧИРЛАА
АНУ, Израиль болон Ираны дайны нөхцөл байдлаас шалтгаалан Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд байгаа зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор Монгол улс тус бүс нутагт байгаа иргэдээ эх оронд нь шууд ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу шуурхай зохион байгууллаа.
Дайны бүсээс Монгол улс иргэдээ анх удаа эх оронд нь ийнхүү эргүүлэн авчирлаа.  
Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу Монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэг 91 зорчигчтойгоор эх орондоо газардлаа.