Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний 2026 оны хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Цогц арга хэмжээний хүрээнд сургагч багшийн, мэтгэлцэх урлагийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн бакалаврын хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамруулдаг “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлнэ.
“Нээлттэй парламент” хөтөлбөрийг энэ жил хоёр дахь жилдээ үргэлжилэн хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст УИХ-ын гишүүдийг дагалдан ажиллаж, байнгын хороо, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Загвар парламент” үйл ажиллагаанд оролцож, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг бодитоор мэдрэх боломжийг олгодгоороо ач холбогдолтой юм.
УИХ-ын дарга Н.Учрал: -Өнгөрсөн жилийн хөтөлбөрт Улсын Их Хурлын 10 –аад гишүүн оролцсон бол энэ жил 27 гишүүн оролцож, оюутан залууст зөвлөж ажиллахаар саналаа илэрхийллээ.
Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ иргэд, бизнес эрхлэгчдийн боломжийг хязгаарлаж буй төрийн хүнд суртал, илүүдэл зохицуулалтыг багасгах “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, төр дарамт биш, боломж олгодог байх ёстойг онцоллоо.