Нийгэм

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРТ ХЭҮК-ООС ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ.

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРТ ХЭҮК-ООС ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ.
Сүүлийн үед үүсээд байгаа өсвөр насны хүүхдүүд бие биенээ дээрэлхэн гадуурхах явдал ихэссэнтэй холбоотойгоор ХЭҮК-оос Боловсролын сайд П.Наранбаярт үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ. 
Уг зөвлөмжид: 
Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэргээр хүний хувийн мэдээллийг задруулж байгаа тохиолдлууд гарч байгаатай холбоотой:
- Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
- Сурагчдад энэ талаарх мэдээлэл, мэдлэг ойлголтыг давтамжтай өгөх, багш ажилтнуудад хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар сануулж зөвлөх, энэ төрлийн хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол, системтэй авч хэрэгжүүлэх;
- Боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургуулиудын орчин, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэжээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж заасан. Комиссын гишүүний хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж байна.