Гадаад мэдээ

ПАРАЛИМПИЙН ТЭМЦЭЭНИЙГ ТОЙРСОН ДУУЛИАН

ПАРАЛИМПИЙН ТЭМЦЭЭНИЙГ ТОЙРСОН ДУУЛИАН
Италийн Милан-Кортинагийн Паралимпийн наадмын үеэр Оросын баг тамирчдыг ил цагаанаар эсэргүүцсэн тохиолдлууд ар араасаа гарчээ.  
Германы цанын спортын тамирчин Линн Кацмайер болон түүний хөтлөгч Флориан Бауманн нар шагналын тавцан дээр гарч зогсох үеэрээ Оросын тамирчны эсрэг нуруугаа харуулан зогсчээ. Спринт төрөлд Оросын тамирчин Анне Багиян алтан медаль хүртэж, харин Германы тамирчин мөнгөн медалийн эзэн болжээ.
Шагналын тавцан дээр зогсох үеэр Оросын төрийн дуулал эгшиглэхэд Германы тамирчин мөн л хүндэтгэлгүй хандаж, нуруугаа харуулан зогссоноос гадна малгайгаа ч тайлаагүй байна. Түүнчлэн шагналын тавцан дээр дурсгалын зураг татуулах үед Оросын тамирчдаас зайтай зогсч Украины дайнтай холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлжээ.