Урлаг спорт

УКРАИНЫ ТАМИРЧИД ОУПХ-НЫ ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮҮЛЖЭЭ

УКРАИНЫ ТАМИРЧИД ОУПХ-НЫ ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮҮЛЖЭЭ
Милан Кортинагийн Паралимпийн үеэр Украины Паралимпийн хорооны зүгээс олон улсын спортын хороонд хандан гомдол мэдүүлжээ. Олон улсын Паралимпийн холбоонд хандан гаргасан гомдолд Украины үндэсний билэг тэмдэг, түүнчлэн дайны эсрэг уриа лоозон зэрэгтэй холбоотой гомдол багтжээ.
Украины талаас гаргасан гомдолд дөрвөн тохиолдлыг жишээ болгон улсынх нь биатлоны тамирчин Тарас Радийн гэр бүлийнхэн, дэмжигчдийг үндэсний туг далбаа, хувцас хэрэглэлтэй ирснийх нь төлөө тэмцээний талбар луу нэвтрүүлээгүйг эсэргүүцжээ.
Түүнчлэн өөр нэг тохиолдолд Украины цаначин, Олимпийн аварга Александра Кононова улсынхаа далбааны өнгөтэй ээмэг зүүснийг нь тайлахыг шаардсаныг тусгажээ. ОУПХ-ны төлөөлөгч Украины тамирчнаас ээмгийг нь авахыг хүссэн байна.