Нийгэм

ОЙРХИ ДОРНОДООС ИРГЭДЭЭ АВЧИРСАН НИСЭХ БАГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ОЙРХИ ДОРНОДООС ИРГЭДЭЭ АВЧИРСАН НИСЭХ БАГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд байгаа зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор Монгол улс тус бүс нутагт байгаа иргэдээ эх оронд нь шууд ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулсан.
Ерөнхий сайд Г. Занданшатар дайны бүсээс Монгол улсын иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг хүлээн авч уулзлаа.
Г.Занданшатар уулзалтын үеэр Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.