Урлаг спорт

SPOTIFY: ПОП ЕРТӨНЦӨД АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ДУУ ЦӨӨРСӨӨР БАЙНА

SPOTIFY: ПОП ЕРТӨНЦӨД АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ДУУ ЦӨӨРСӨӨР БАЙНА
Олон улсын стримингийн Spotify талбарын мэдээллээр поп хөгжмийн ертөнцөд англи хэл дээрх дуу, уран бүтээл давамгайлах нь багассаар байгаа гэнэ.  
Өнгөрсөн онд л гэхэд Spotify стримингийн ТОП-50 жагсаалтад дэлхийн 16 хэл дээрх дуу багтжээ. Англи хэлнээс гадна испани, солонгос, португали, турк, индонези, араб хэл дээрх уран бүтээлийн тоо 2020 оноос хоёр дахин нэмэгдэж олон улсын платформд оржээ.
Хөгжмийн ертөнцөд Бразилын фанк уран бүтээл 36%-иар, К-Pop урсгал 31%-иар, Trap Latino 29%-иар нэмэгджээ. Spotify стриминг дээр Өмнөд Солонгосын Stray Kids, Enhypen, Seventeen, Японы Mrs Green Apple рок хамтлаг өндөр хандалттай байна.