Улс төр

УИХ –ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ИРЭХ ДАВАА ГАРАГТ ЭХЭЛНЭ

УИХ –ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ИРЭХ ДАВАА ГАРАГТ ЭХЭЛНЭ
Ирэх  долоо хоногийн Даваа гарагт  УИХ –ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар 32 хуулийн төсөл хэлэлцэх тов гарчээ. 
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталсан.
📍Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар дараах 32 хуулийн төслийг хэлэлцэнэ.  Хаврын чуулганаар олон нийтийн анхаарал татсан хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэгдэх нь. Тухайлбал төрийн тэргүүний өргөн барьсан  УИХ –ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх төлөвтэй байна.  Мөн УИХ –ын дарга Учралын санаачилсан “ Чөлөөлье”- г хэрэгжүүлэх эдийн засгийн эрх чөлөө, төрийн хүнд сурталыг бууруулах  хуулийн төслүүд нэрлэгдэж байна.   Хэд хэдэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч  Ерөнхий прокурорын газраас хэлэлцүүлэхээр өргөн барих мэдээлэл гарч байна.  Энэ хаврын чуулган  улс төр, эдийн засаг, нийгмийн хүндхэн үед хуралдаж,   шийдвэр гаргах юм.