Гадаад мэдээ

ЕХ, УКРАИНЫ ДҮРВЭГСДИЙН “ХАМГААЛАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ӨӨ ЦУЦАЛНА

ЕХ, УКРАИНЫ ДҮРВЭГСДИЙН “ХАМГААЛАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ӨӨ ЦУЦАЛНА
ЕХ-ноос Украины дайнтай холбоотойгоор энэ улсын иргэдэд үзүүлж байсан “хамгаалалтын хөтөлбөр”-ийн хүчинтэй хугацаа удахгүй дуусгавар болно. Өнөөдөр Украины 5,3-5,9 сая иргэн гадны улс орнуудад дүрвэн амьдарч байна. Тэднээс 2025 оны байдлаар 4,35 сая буюу дүрвэгсдийн дийлэнх хувь нь Европын орнуудад амьдарч байгаа юм.
Тэгвэл Орос-Украины дайны 5 дахь жил дээр ЕХ Украины дүрвэгсдэд зориулсан “хамгаалалтын хөтөлбөр”-өө дуусгавар болгохоор төлөвлөж байна. Ингэснээр Украины дүрвэгсэд тухайн улс орондоо үлдэх үү, эх орондоо буцах уу гэсэн сонголтоо хийх ёстой.
Герман, Польш, Чех улсууд Украинаас хамгийн олон дүрвэгч хүлээн авч, нийтдээ ЕХ өнгөрсөн хугацаанд дүрвэгсдэд 34 тэрбум евро зарцуулжээ.