Гадаад мэдээ

ОХУ БОЛОН БНАСАУ ХОЁР УЛСЫН ХИЛИЙГ ДАМНАСАН АНХНЫ АВТО ЗАМЫН ГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ОХУ БОЛОН БНАСАУ ХОЁР УЛСЫН ХИЛИЙГ ДАМНАСАН АНХНЫ АВТО ЗАМЫН ГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ОХУ болон БНАСАУ хоёр улсын хилийг дамнасан анхны авто замын гүүр нээлтээ хийлээ. Ойролцоогоор нэг километр урттай уг гүүр Түмэн голыг дамнан, ОХУ-ын Алс Дорнодын Хасан болон БНАСАУ-ын Туманган боомтыг холбож байна.

Гүүр баригдсан газар нь хоёр улсын хилийн алслагдсан, хүн ам сийрэг бүс бөгөөд далайн эргээс хэдхэн километрийн зайд оршдог байна. Гүүрийг нээх ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин цахимаар оролцож, шинэ авто замын гарц нь аялал жуулчлал зэрэг олон салбарын хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтойг онцолжээ. Тодруулбал, тэрбээр “Хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлснээр худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө” хэмээн мэдэгдсэн байна.

Шинэ гүүр ашиглалтад орсноор ОХУ, БНАСАУ-ын хоорондын авто тээврийн харилцаа нэмэгдэж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх юм. Мөн шинэ авто замын гүүрийг Зөвлөлтийн офицер Яков Новиченко-гийн нэрээр нэрлэжээ. Новиченко нь БНАСАУ-ыг үндэслэгч удирдагч Ким Ир Сений амь насанд халдах оролдлогын үеэр түүнийг аварсан хүн хэмээн Хойд Солонгост түүхэн ач холбогдолтойд тооцогддог байна.