Нийгэм

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Энэ оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхаарууллаа.

Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн зарим, Эрдэнэт, Дарханы ихэнх, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар, 9-ний өдөр Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар, 11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.11-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.