Нийгэм

"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН ГАЗАР, БАРИЛГАТАЙ ХОЛБООТОЙ ХҮСЭЛТ ХАМГИЙН ИХ ИРСЭН"

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхлээд нэг сар болж байна. Өнөөдрийн байдлаар 150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5,479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3,517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаажээ. Иргэдийн хүсэлтийн шийдвэрлэлт 64.2 хувьтай байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувь нь ханджээ.

Picture5.png

Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой байна.