Өнөөдөр Монгол Улсад албан ёсоор импортлон, дэлгүүрийн лангуун дээр худалдаалж буй амт, үнэр нэмсэн янжуур тамхины бүтээгдэхүүнүүдээс:
зэрэг хамгийн багадаа 34 нэр төрлийн бүтээгдэхүүн хамаарч байна.
Хэрэв Тамхины хяналтын тухай хуулийн төсөл одоогийн амт, үнэрийг бүхэлд нь хориглосон зохицуулалтаараа батлагдвал 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эдгээр бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсоор импортлох, худалдах боломжгүй болно.
Монголын тамхины зах зээлийн 60 гаруй хувийг амт, үнэр нэмсэн янжуур тамхины хэрэглээ эзэлдэг. Гэтэл хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал зах зээлийн талаас илүү хувийг бүрдүүлдэг бүтээгдэхүүнүүд нэгэн зэрэг хориглогдож, албан ёсны худалдаанд зөвхөн уламжлалт тамхины амттай бүтээгдэхүүнүүд үлдэхээр байна.
Үүний зэрэгцээ 20 ширхэгтэй нэг хайрцаг янжуур тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг одоогийн 836 төгрөгөөс 2,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, татвар нэг дор 2.4 дахин нэмэгдэнэ. Татварын өөрчлөлт хэрэгжиж эхлээгүй байхад ч импортлогчдын ихэнх нь тамхины жижиглэнгийн үнээ аль хэдийн өсгөсөн байна. Татвар нэмэгдвэл үнэ дахин өсөж, хэрэглэгчдийн санхүүгийн дарамт улам нэмэгдэх нөхцөл үүснэ.
Энэ зохицуулалт нь зөвхөн цахилгаан тамхийг бус, өнөөдөр дэлгүүрүүдээр худалдаалж буй амт, үнэртэй янжуур тамхийг мөн хамарч байгаа юм. Дээрх жагсаалт нь одоогоор тодорхой болсон бүтээгдэхүүнүүд бөгөөд зах зээл дээрх бүх нэр төрлийг бүрэн багтаагаагүй болно. Өөрөөр хэлбэл, хууль энэ хэвээр батлагдвал хэрэглэгчдийн олонхын тогтмол хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд албан ёсны худалдаанаас нэгэн зэрэг шахагдаж, үлдсэн бүтээгдэхүүний татвар болон үнэ огцом нэмэгдэнэ. Харин бодит эрэлт хэвээр үлдэх учраас нийлүүлэлт хууль бус зах зээл рүү шилжих, татварын орлого буурах, гарал үүсэл болон чанарын баталгаагүй бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэх эрсдэлтэй.