Урлаг спорт

ДУУЧИН КЭТИ ПЕРРИ, ДИЗАЙНЕР КЭТИ ПЕРРИ НАРЫН МАРГААН ШИЙДЭГДЖЭЭ

ДУУЧИН КЭТИ ПЕРРИ, ДИЗАЙНЕР КЭТИ ПЕРРИ НАРЫН МАРГААН ШИЙДЭГДЖЭЭ
Америкийн поп од, дуучин Кэти Перри болон түүний нэр нэгт Австралийн хувцасны загвар зохион бүтээгч Кэти Перри нарын хооронд үүсээд байсан маргаан шийдэгджээ.
Олон жил үргэлжилж байгаа маргаан сая шийдэгдэж, Австралийн Дээд шүүх ижил нэр нэршилтэй холбоотой асуудлыг дуучин болон зохион бүтээгч аль алинд нь ашиглахыг зөвшөөрчээ. Учир нь тэдний нэр адил дуудагддаг ч бичгийн хувьд бага зэргийн ялгаатай гэнэ. (Katie Perry/Katy Perry)
Австралийн зохион бүтээгч 2007 онд өөрийн нэрээр компаниа байгуулж, Кэти Перри нэршлийн дор хувцасны брэндээ гаргаж байжээ. Гэвч Америкийн дуучин 2014 онд хийсэн аялан тоглолтынхоо үеэр мөн өөрийн нэрээр цамц, богино цамц, ороолт зэргийг гаргаснаар барааны тэмдэгт болоод нэршилтэй холбоотой маргаан дэгдсэн байна.
Дуучин өөрийн нэрээр онлайнаар хувцас хэрэглэл зарж эхэлсэн нь дизайнерын барааны тэмдэгтэд хохирол учруулсан гэж Австралийн шүүхэд гомдол гаргажээ. Үүний дараагаар Америкийн дуучин мөн өөрийн нэрийг хамгаалан эсрэг гомдол гаргаснаар Перригийн эсрэг Перри гэсэн хэрэг мандсан байна.